Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Хүлэмжийн хийн мониторинг

        Дорноговь  аймгийн Эрдэнэ сумын нутагт  байрлах хүлэмжийн хийн мониторингийн станцын мэдээгээр гол хүлэмжийн хийнүүдийн дундаж агууламж Монгол орны нутаг дэвсгэр дээр тасралтгүй өсөж байна.

 

1 дүгээр зураг. Агаар дахь (CO2)  нүүрсхүчлийн хийн   агууламж

  Нүүрсхүчлийн /CO2/ хийн  агууламж 27 жилийн (1992-2019) хугацаанд 57.6 ppm буюу олон жилийн дундажтай нь харьцуулахад 16.2%-иар нэмэгдсэн байна (Зураг 1).  2019 оны дундаж 412.3 ppm байсан ба  2018 ба 2019 оны өөрчлөлт 2.6 ppm –ээр өсөлттэй байна

.

             2 дугаар зураг. Агаар дахь  ( CH4)   метаны агууламж

  Агаар дахь метаны жилийн дундаж  агууламж 1992-2019 оны хооронд 143.2 ppbv-ээр буюу 7.9 хувиар өссөн (2 дугаар зураг)  байна. 2019 оны дундаж агууламж 1952.0 ppbv байсан ба өмнөх оныхоос 14.3 ppbv–ээр өссөн байна.

 

                        3 дугаар  зураг. Агаар дахь 6 фторт хүхэр

Агаар мандалд агуулагдах агууламж харьцангуй бага боловч дулааруулах хүчин чадал сайтай хүлэмжийн хий бол SF6 юм.1997-2019 оны хооронд Улаан-Уул станц дээр SF6-ын агууламж  6 ppt-ээр буюу 2.4 дахин (3 дугаар зураг) өссөн бөгөөд 2019 оны дундаж агууламж 10.2ppt байсан бөгөөд өмнөх оныхоос 0.4 ppt-ээр өссөн байна. [Д.Оюунчимэг 2020].