logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Уур амьсгалын сарын тойм

 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

1. Агаарын температур

Олон жилийн дунджаар (1981-2010 оны дунджаар)  6 дугаар сарын агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13°С-аас 8°С (55.4°F-аас 46.4°F), Говь-цөлийн бүс нутгаар 19°С-аас 25°С  (66.2°F-аас 77°F), бусад нутгаар  12.5°С -аас 19°С (54.5°F-аас 66.2°F) байдаг байна (Зураг1).

2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур 2019 оноос 0.7°С-аар хүйтэн, ОЖД-аас 0.7°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь дулаан сар болж өнгөрлөө. 
Бүс нутгаар авч үзэхэд  (Зураг2) төвийн болон нутгийн зүүн урьд хэсгээр ОЖД-аас +1.0–аас +2.6°С –аар дулаан, Төв аймгийн Бүрэнгийн нутгаар ОЖД-аас +3.4°С –аар илүү дулаан, бусад нутгаар ОЖД орчим байжээ

 

  Зураг 1.1981-2010 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур,   Зураг 2.2020 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур,                                               Газарзүйн тархалт                                                                              ОЖД-аас хазайх хазайлт 

2. Хур тунадас

Монгол орны хэмжээнд ОЖД-аар 6 дугаар сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 18 хувь нь ордог. Газарзүйн тархалтаар авч үзэхэд  төв болон нутгийн хойд хэсгээр 50 мм-ээс 74 мм, говь-цөлийн бүс нутгаар 8-аас 20 мм, бага бусад нутгаар 18-50 мм тунадас унадаг байна (Зураг 3).

     2020   оны 6 дугаар сард  Монгол орны хэмжээнд дунджаар 31.5 мм тунадас орсон. Бүс нутгаар авч үзэхэд Төв, Хэнтий, Дорнодын хойд, Хөвсгөлийн Шинэ-Идэр Жаргалант, Баян-Өлгийн Алтай, Ховдын Булган орчмоор ОЖД-аас 20-80 хувиар ахиу хур тунадас орсон.  Хөвсгөл, Булган, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар ОЖД орчим, бусад нутгаар ОЖД-аас 20-40 хувиар бага тунадас оржээ (Зураг 4).

 

            Зураг 3.1981-2010 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадас,      Зураг 4.2020 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадас,                              Газарзүйн тархалт                                                                    ОЖД-аас хазайх хазайлт 

3. Агаарын температур, хур тунадасны сарын явц

Монгол орноор дундажласан 6 дугаар сарын хоногийн дундаж агаарын температурын явцыг харахад (Зураг 5) сарын эхний хоногуудад +0.2-аас +3.7°С, дунд болон сүүлчээр +2.9-аас +4.8°С-аар тус тус дулаан байлаа. Хур тунадасны хувьд 3-р 10 хоногийн эхний хагаст ихэнх нутгаар ахиу хур тунадас оржээ. 

Зураг 5. Хоногийн дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт

4. Халуун өдрийн тоо

6 дугаар сард 30°С-аас халуун өдөр говь-цөлийн бүс нутгаар 10-21 өдөр, Ховд, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатарын зарим нутгаар 5-10 өдөр, бусад нутгаар 5-аас цөөн өдөр ажиглагджээ.

Зураг 6. 30°С-аас халуун өдрийн өдрийн тооны газарзүйн тархалт

5. Экстремаль утгууд

Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Дорноговийн Хөвсгөлд 39.3°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Хатгалд -4.1°С хүрчээ. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Орхон-Уулын Эрдэнэтэд 69°С, үнэмлэхүй бага утга Хөвсгөлийн Хатгалд -7°С хүрч хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга  Сэлэнгийн Сүхбаатарт 941.5гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 764.3гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Баян-Өлгийн Өлгийд 46м/с хүрчээ.

 

Зураг 7. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

 

2019 он: 8-р сарын тойм   9-р сарын тойм   10-р сарын тойм   11-р сарын тойм   12-р сарын тойм   

2020 он: 1-р сарын тойм    2-р сарын тойм    3-р сарын тойм   4-р сарын тойм   5-р сарын тойм

 

Уур амьсгалын өөрчлөлт нөөцийн судалгааны хэлтэс

 

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968